Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал
Монголын ёс суртахууны оюуны өвийг судлах асуудалд:
«Улсаа урлах уламжлал»
Дуламсүрэнгийн Сүрэнчимэг
Төрийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор
Улаанбаатар · 2026.VIII.10–14
Судалгааны эхлэл
«Улс орноо илүү сайхан болгохын тулд
бид юу хийх ёстой вэ?»
- 2021–2023 он — Удирдлагын академи (төрийн албаны сургалтын байгууллага)
- Я. Долгоржав нарын «Монголын төрийн эрхэмж» судалгаа
- Төрийн албаны практикаас урган гарсан асуулт
Таван түлхүүр хэллэг
Утга, үйлдэл, үр дүнгийн онцгой агуулгатай:
- Төр жолоодох — алсын хараатай зөв чигт залах
- Төр барих — хууль, дэг журмыг чанд сахих
- Төр түших — төрийн үйл хэргийг тулан дэмжиж гүйцэтгэх
- Төрд зүтгэх — нийтийн сайн сайхны төлөө үнэнч байх
- Төрийн хүн болох — ёс суртахууны биелэл болох
«Төрд хүчээ өгөх» — иргэний оролцооны хэллэг, тусад нь авч үзэв
Гурван язгуур үгийн сан
Судалгаа үгийн утгаас эхэлсэн
374«төр» толгой үг · 414 тайлбар
599«улс» толгой үг · 656 тайлбар
429«ёс» эхийн мөр · 151 толгой
794давхардалгүй нэгдсэн толгой үг
995тайлбар
65хэлц
Долоон эх сурвалж: Цэвэл · Чоймаа · Дулам · Монголтоль · Bolor толь …
«ТӨР, УЛС ба ЁС» нэгдсэн толь
Гурван үг нэг стандартаар — нийтлэгдсэн толь
338толгой үг
398тайлбар
118хэлц, зүйр
Нотолгооны түвшин: шууд 281 · дам 57 — эх сурвалж 11
«Монголын нууц товчоо» — түүхэн тулгалт
Дамдинсүрэнгийн 1990 хөрвүүлэг: 282 зүйл, 35 972 үгэнд үгийн давтамж
XIII зуунд гол зорилт нь «улс» —
хүмүүсийн нэгдлийг байгуулах явдал байжээ гэсэн таамаглал
Давтамжийг хам хэрэглээ, түүхэн нөхцөлөөр нэмж шалгасан
«Ёс зүйн 100 сургаал» — гурван боть бүтээл
Таамаглалыг шалгах суурь болсон эмхэтгэл
1 798эх сурвалж
6 565эшлэл
1 523нүүр
14 382«ёс» язгуурт
2 794«төр» язгуурт
2 332«улс» язгуурт
Сэдэв нь ёс зүй тул «ёс» давамгайлна — түүхэн эхтэй харьцуулах нэмэлт өгөгдөл
Таамаглалын залруулга
Уран барималч цүүцээр чулууг урладаг.
Бүтээл нь баримал, багаж нь цүүц.
- Урлагдах бүтээл нь улс — хүмүүсийн нэгдэл
- Урлах арга, дэг журам нь төр
- «Их Монгол Улс»-ыг байгуулсан болохоос «их төр»-ийг байгуулаагүй
Уламжлалын зөв нэр: «Улсаа урлах уламжлал»
Ажлын тодорхойлолт
«Улсаа урлах уламжлал» гэж улсыг нэг удаа байгуулж дуусгах бүтэц бус, үе дамжин төгөлдөржүүлбэл зохих нандин бүтээл хэмээн үзсэн монгол төр ёсны сэтгэлгээг хэлнэ. Энэхүү үйл нь төрийн институци, ёс суртахууны хэм хэмжээ, дэг журам, бэлгэдэл, удирдахуйн ухаанаар хэрэгжинэ.
① Бүтээл нь УЛС
② Урлагч нь төрийн хүн ба ард түмэн
③ Урлах тогтолцоо нь ТӨР — зургаан зарчим, ур ухаан
④ Зорилго нь улсын төгөлдөржилт, ард түмний амгалан
Төрөөр урлахуйн зургаан зарчим
32 хэлц, зүйр үгийн кодчилолоос:
- Тэгш шударга байдал — «төр төмөр нүүртэй»
- Ил тод, олны хяналт — «төр түмэн нүдтэй»
- Нийтийн эрх ашгийг хувийн сонирхлоос дээгүүр тавих
- Төр ба ёсны салшгүй нэгдэл — «төр ёстой»
- Нэр төрийн үнэлэмж
- Бэлгэдлийн биежилт — сүлд, дуулал
Есөн хэлц удирдахуйн ур ухааныг шууд сургадаг
Ёс суртахууны өвийн олборлолт (MHM)
Оюуны уурхайгаа нээх арван үе шат:
- Эх сурвалж илрүүлэх
- Эхийг баталгаажуулах
- Мэдлэгийн нэгж ялгах
- Түүхэн нөхцөл тогтоох
- Утгыг сэргээх
- Ангилал байгуулах
- Харьцуулах
- Хамаарлыг үнэлэх
- Мэдлэг баталгаажуулах
- Хэрэглээнд хөрвүүлэх
Бидний дэвшүүлж буй загвар — судалгаа энэ дарааллаар явагдсан
Үнэт зүйн гинжин хэлхээ
Ёс суртахууны өв — эх баялаг
↓
Өвийн олборлолт (MHM) — судалгааны арга
↓
Баталгаажсан мэдлэг — бүтээгдэхүүн
↓
Ёс суртахууны чадавх — чанарын хүчин чадал
↓
Төр — хэрэгжүүлэгч механизм
↓
Улсыг урлахуй — нэгдсэн үйл явц
↓
Шударга, чадавхтай, эв нэгдэлтэй улс — үр дүн
Гол дүгнэлт
Хүчирхэг улсыг нэг удаа байгуулж дуусгадаггүй.
Хүчирхэг улсыг төрийн ёс, ур ухаанаар
үеийн үед урлан төгөлдөржүүлдэг.
Энэ бол бидний түүхэнд буй уламжлал мөн.
Хамтран ажиллах урилга
Энэ бол төгсгөл бус —
томоохон судалгааны ажлын эхлэл
- Урьдчилсан тулгалт: Кашгарийн толийн törü — тогтсон дэг, шударга ёс, улс төвхнүүлэх зарчимтай холбоотой
- Орхоны бичээс → «Кутадгу билиг» → монгол «төр»
- Танилцуулга, толь, голлох үр дүн: surenchimeg.gover.mn
Монголч эрдэмтэд, судлаачид та бүхнийг урьж байна
Анхаарал тавьсанд баярлалаа.
Дуламсүрэнгийн Сүрэнчимэг · surenchimeg.gover.mn